Thursday, March 29, 2012

Дархан-Уул аймагт ...

Саяхан Дархан-Уул аймагт болсон "Насанд хүрэгчдийг сургах арга зүй" сэдэвт МБСГ, Сингапур польтехникийн коллежийн хамтран зохион явуулсан семинарт 14 хоногийн хугацаанд суугаад ирлээ.
1985 онд ашиглалтанд орсон уг байшин нь тухайн үедээ манай улсын хамгийн өндөр байшин байжээ. Уг байшинг 4 ширхэгийг барих төлөвлөгөөтэй байсан боловч нэг нь л баригдсан байна.

Sunday, February 19, 2012

Chrome-д шаардлагагүй нэмэлтүүд


      Google Chrome сүүлд гарч ирсэн ч хамгийн шилдэг хөтөчүүдийн тоонд зүй ёсоор орох билээ. Хэрэглэхэд хялбар цэвэрхэн энгийн ойлгоцтой хамгийн гол нь маш хурдан ачаалладаг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад Гүүгл Хром HTML5 хамгийн дэмждэг нь батлагдсан. Энэ хөтөчийн магтаад байвал маш олон зүйл бий. Харин энэ удаад та бүхэнд энэхүү гайхалтай хөтөчийн улам хүчирхэг, боловсронгүй, төгс болгоход хэрэг болохуйц нэмэлтүүдийг танилцүульяа.
       1: AdBlock
      Таныг сайтруу хандахад хамгийн их ачаалладаг зүйл бол мэдээж ads буюу баннер, зар сурталчилгаа юм. Төрөл бүрийн зураг, хөдөлгөөнт зураг, видио, flash (animation) зэрэг зүйлс таны интэрнетийн хурданаас хомсолж сайтыг хурдан дуудаж гаргахад саад болдог хамгийн том хүчин зүйл юм.
Adblock-энэхүү нэмэлтийг суулгасанаар та энэ бүх зүйлээс ангижирч болох юм. Хүссэн сайтынхаа дурын баннерийг хааж, эсвэл тэр чигээр нь хааж болно. Энэ мэдээж таний дур.
       2: Google Mail Checker
      Хэрэв та Gmail хэрэглэдэг бол энэ тань хэрэг болно. Нэг үгээр мэдээллэгс гэж бас хэлж болно. Таньд шинэ захиа ирсэн бол таньд мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Байнга байнга gmail.com-руу орж шагаагүй зөвхөн ирсэн тохиолдолд орно гэдэг чинь их хэрэгтэй шүү.
       3: Facebook Photo Zoom
      Дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээг монголчууд ихээр хэрэглэх болсон байна. Тэр утгаараа энэ таньд бас л хэрэгтэй болов уу? 
Зиа тэгэхээр энэ нэмэлт нь facebook дээр байгаа зургуудыг томруулж харах боломжийг таньд өгнө. Та ямар нэгэн зурган дээр курсороо аваачихад тэр зураг шууд томоороо харагдана. Ямар нэгэн click хэрэггүй. Цаг бол алт 
       4: Smooth Scroll
     Smooth гэдэг үгийг яг тохирох утгаар нь орчуулахад надад их хэцүү байлаа. Тэгээд зүгээр хар үгээр тайлбарлахар шийдлээ. Smooth Scroll гэхээр толигор илэх мэт доошоо дээшээ гүйхийг хэлж байгаа юм болов уу? За ямар ч байсан би ингэж ойлголоо. Та ямар ч байсан туршиж үзээд өөрсдөө мэдэх байх. Энэ нэмэлт нь надад маш их таалагддаг. 
       5: Silver Bird or TweetDeck 
    Twitter бол хамгийн хурдан аргаар мэдээлэл авах хэрэгсэл юм. Мөн өөрийн үзэл санаагаа 140 тэмдэгтэнд багтааж бичих таний өрдийн тэмдэглэл. Энэхүү сүлжээнд өдөрөөс өдөрт хэдэн мянган хүн нэмэгдэж өргөжин тэлж байна. Мэдээж та тэдний нэг бол одоо хөтөчөөсөө жиргэж болохоор боллоо. Үүний тулд таньд мэдээж нэмэлт зүйл хэрэгтэй. TweetDeck-ийг та сайн мэдэх байх Windows, Mac гэх мэт платформ дээр гарч байсан. Silver Bird бол яг Хром зориулан гаргасан апп юм. Ингээд та хөтөчөөсөө жиргээд байждээ!!! 

Monday, January 23, 2012

Kingston 256GB USB FLASH ХУДАЛДААНД ГАРГАЛАА

Бидний сайн мэдэх Kingston Technology компани саяхан өөрсдийн Kingston DataTraveler 300 серийн 256GB ийн багтаамжтай USB флэш дискийг гаргасан ба энэ нь одоогоор европын зах зээлд 657 еврогийн үнэтэй зарагдаж байна.

Энэ үнэ нь хэдийгээр USB флэшийн хувьд үнэтэй мэт боловч (мөн унших бичих хурдаараа SSD-г гүйцэхгүй) ижил багтаамжтай SSD (Solid State Drive) тэй бараг ижил боловч жижигхэн авсаархан гэдгээрээ хэрэглэгчидийг татна хэмээн үзэж байгаа аж. Мөн ихэвчлэн бага хэмжээний хатуу дисктэй байдаг netbook-тэй хэрэглэгчид мөн их хэмжээний өгөгдөлтэй харьцдаг хэний ч сонирхолыг татна хэмээн компанийн борлуулалт хариуцсан ажилтан мэдэгдсэн байна.
Kingston DataTraveler 300 256GB флэш дискний техник үзүүлэлт:
  • Capacity*** — 256 GB
  • Speed**** — Data transfer rates of up to 20 MB/sec. read and 10 MB/sec. write
  • Safeguarded — includes Password Traveler security software for Windows
  • Convenient — does not require Administrator rights to access the Privacy Zone
  • Dimensions — 2.78” x 0.67” x 0.87” (70.68 mm x 16.90 mm x 21.99 mm)
  • Operating Temperature — 32° to 140° F (0° to 60° C)
  • Storage Temperature — -4° to 185° F (-20° to 85° C)
  • Simple — just plug into a USB port
  • Practical — durable, capless design
  • Guaranteed — five-year warranty
  • Enhanced — for Windows ReadyBoost™ on Vista-based systems